Kula'S Blog - Шинэ бичлэгүүд http://kula.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Thu, 22 Oct 2009 11:34:56 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Ягтиймээгийн ХУУРАЙ ДҮҮ]]> http://kula.blog.banjig.net/post.php?post_id=280554 Манай хуурай ах ЯГТИЙМЭЭг та бүхэн мэднэ л биздээ. Үнэн юмыг үнэнээр нь биччихдэг. Хааяа жаахан хэтрүүлчихдэг л болохоос... Гэхдээ хүмүүсийн түүнд дургүй байх хамгийн гол хэлбэр нь бичлэгнийх нь хэлбэр хэв маяг гэж боддог юм. Хэн нэгэн түүний гаргасан санааг арай өөрөөр эелдэг хэлбэрээр бичвэл бусдаас нээх онцгойрч харагдаад байхгүй л болов уу.

Энэ бол түүний блог бичих менежментийн арга гэж боддийн. Би түүний хуурай дүү нь болоод удаагүй л дээ. Тэхдээ би хэд хоног ахаасаа үлгэр дууриал авах шаардлага гараад байгаам. Ах шигээ үнэнийг өчинө гэж боджаагаа. Гэм нь ахыгаа бодуул жаахан хэлээ зажилчихдаг гэмтэй. Ах орж ирээд баахан загнах байх даа. Гэхдээ гаагүйээ манай ах чинь цаанаа их уяхан хүн байдышд.

Зарим нэг гарууд ахыг минь үзэл бодлоор нь биш өнгө төрхөөр нь дүгнэх гэж оролддийн, зарим нэг нь бол найз нөхөд хань хамсаатанаа дагаад худлаа намирчихдийн. Харамсалтай нь цөөхөн хэсэг түүнийг дэмжиж ард нь хоцордийн... Энэ хэд хоногт таануус намийг ЯГМӨН гэж дуудаарай. Учир нь мань гар энд нэг зарга үүсгээд бөөн юм болж байгаан.

Тэгээд ЯГмөн гуай чинь Банжигийн нэг дебиль админыг ярих гэсийн. Энд би нэг асуудал дэвшүүлж бичсэн ухаантай. Ер нь бол зарга л даа. Бичлэг мичлэгээ бол нэлээн ёсорхуу бичсийн. Тэгсэн Банжигийн нэг Админ ухаантай гар орж ирсэнээ бичлэгийн гол санааг ойлгоогүй юу яасан шал өөр хажуугын туслах санаа, гол санааг дэмжиж хүч оруулахаар хэрэглэсэн ганц нэг үгэн дээр тогтож хамаг байдаг оюун ухаанаа гээчих бололтой юмаа.

Хариуд нь мань яах гээд байгаагаа, яалгах гээд байгаагаа өчинө биздээ. Яваандаа мань хүн миний заргыг шийдэх чадалгүй гэдгээ харуулсан л даа. Админ нэртэй мануухай бололтойм. Тэс хөндлөн юм шааж орж ирсэнээ Тэмээгээ алдчихлаа гэсэн чинь энэ хавиар ЯМАА үзэгдээгүй гэж солиорох юм. Гол асуудалаа хүчээр тулгаж асуувал ЧИ ИХ ТОМ БОЛЖЭЭ гэж мэдрэлтэнэ.

Сүрдүүлээд байгаамуу яагаад байгаан. Хүн ер нь хэлэлцэж буй асуудалдаа ялагдаад ирэхээр хувь хүн лүү дайрах цор ганц аргыг хэрэглэдэг гэж үнэн байгаам шүү. Хүү мээнь /ах мээнь ч билүү/ сонсжээ. ЭР ӨСӨЖ ЭСГИЙ СУНАДАГ ЮМ.

]]>
Thu, 22 Oct 2009 11:34:56 +0800 http://kula.blog.banjig.net/post.php?post_id=280554
<![CDATA[Банжиг.Нээт ийн админууд ТАНАА...]]> http://kula.blog.banjig.net/post.php?post_id=279342 Одоогоос хар мянга есөн зуун ерөн есөн жил орчимийн үед буюу тодруулбал МЭӨ нтр... хахаха... За тэр маазрах яахав. Эрхэм Банжиг.Нээт д ажилладаг админ болоод ажилтанууд танаа миний хэлэхийг хичээнгүйлэн сонсох аваас нэгмуу үйлчлүүлэгч ухаантай хүн гэдгийг минь мэдэрч өрөвдөж, хайрлаж үйлчилгээндээ анхаарах буй за.
Сохорийн газар сохор, доголонгийн газар доголон гэгчээр нэг нэгнээ магтаж хөөргөсөн, хий хоосон өмөөрсөн, үнэн үгтэй нь өстөн болдог бблогт дуугүй явсаар нэлээдгүй хугацааг өнгөрөөжээ. Банжиг.НЭЭТ ийн админ эрхэм Хүрэлбаатар та 2008 оны 11 сарын 13 ны өдөр домайн нэр гэж юу болох, яадаг талаар юу ч мэдэхгүй нэгэн залуутай мэссэнжэр хэмээх шидэт хайрцагаар цаг орчим харилцсанаа санахгүй байгаа бололтой.
[...]]]>
Wed, 21 Oct 2009 13:45:55 +0800 http://kula.blog.banjig.net/post.php?post_id=279342
<![CDATA[Хуучин бууны ХУГАРХАЙ]]> http://kula.blog.banjig.net/post.php?post_id=279824 Хэд хоног тун чиг завгүй баахан таваргалаа. Тэр хооронд бас нэг нас нэмээд авлаа. Тун удахгүй эхлүүлээд орхисон зохиолоо бичиж блог ертөнцөд эргэн орноо. Гэхдээ арай өөр стийл имиж ханхлуулна гэж боджаагаа. ккк. Насны баяраараа банжигынхаа хэдэн блогчидоос гоё гоё бэлэг гардаж авсан. Хуучин бууны хугархай гэсэндээ бас чамгүй олон бэлэгтэй шүү...

ОШО гийн "Хайр эрх чөлөө, ганцаардал"  болон Жин Цуань ий "Мөрөн голын шулам хүүхэн"  номтой хамт бас зөндөө гоё резинэн чихэртэй хамт явуулсан ТАГТАА даа баярлалаа. 2 ном 2лаа гоё учраас сэлгээд нэг нэгээр нь ээлжилж уншаад байгаа хэхэ... Сэтгэл санаа ямар байна. Түүндээ тааруулаад л... ОШО гийн номны өгүүлэмж нь үнэхээр таалагдсан. Хүсвэл тэр номны гол утга санааг блогтоо оруулнаа...

Нэгэн нэрээ нууцласан блогчин Гурилтай шөл, Будаатай шөл явуулсан байсан. Над шиг ком балбаад сууж байдаг хүнд тун чиг сайхан хоол байна билээ. Тэр дор нь гусаад дуусгачихсан. ккк. Маш их баярлалаа... /мэдээгүй байсан шүү сорри/

Дараа нь ТАРЧЛААН АРИМА 2 маань "Өөр ертөнцийн залууд"  БАТБАЯРын "Чамд аз жаргал хүсье" нэртэй номнуудыг шокладтай чихэрээр амтлан явуулсан байсан. Тагтаагынхаа өгсөн номнуудыг уншиж дуусгаад 2 авъяаслаг бүсгүйнхээ явуулсан номнуудыг шимтэн уншина аа...

БЭХЭРЭ маань хөөрхөн хос аяга, үнэртэй ус, сахлын ус өшөө нэг гоё юмтай хамт бэлэглэсэн. БЭХЭРЭ дээ бас баярлалаа гэж хэльеааа. За тэгээд мэнд хүргэсэн түм буман андууддаа болон биеийг минь төрүүлсэн ижийдаа бас ялгаангүй МАШ ИХ БАЯРЛАЛАА гэж хэлье...

Аан тийн чихэр жимс, хоол шөлнүүдийг нь идэмхий юм болохоор нь авангуутаа идээд дуусгачихсан. :P

]]>
Wed, 21 Oct 2009 00:03:54 +0800 http://kula.blog.banjig.net/post.php?post_id=279824
<![CDATA[Дота сонирхогчдын ЗУРХАЙ болон ДУУ /савж уналаа/]]> http://kula.blog.banjig.net/post.php?post_id=267929 Маргааш warcraft одтой dota өдөр. Өдрийн нар first blood хийхэд мандаж rampage kill хийхэд жаргана. Хол яваар одогсод vanguard нийлүүлж, roshan-ы зүг мөрөө гаргавал зохимжтой. Sange&Yasha нийлүүлбэл сугарах нигууртай тул нийлүүлэхгүй байвал зохистой. Эл өдөр butterfly, lothars edge, phase boots нийлүүлэх, triple kill хийх зэрэг үйлнээ сайн.

Харин dominator, critical нийлүүлэх, 4v5 хийх зэрэг үйлнээ муу болноо. Өдрийн сайн баатар нь Blookseeker, Razor, Shadow fiend, Lord of avernus. Сугарсан хүмүүс "Энэ өдрөөс хойш дахиж тоглохгүй" гэсэн тарныг 108 удаа чанга уншиж компьютераасаа устгах хэрэгтэй.

За энд харин хамт тоголдог нэг залуу/LISBSN/ маань NO EXIT гээд залуу хамтлагийн дуун дээр ДОТА ны эффектүүдийг нэмж МИКС хийсэн байна. Хөөрхөн санагдав...

татах хаяг

This text will be replaced

]]>
Tue, 29 Sep 2009 11:39:26 +0800 http://kula.blog.banjig.net/post.php?post_id=267929
<![CDATA["ГЭСГЭЭЛ" /1-р хэсэг Банжигчидын нэртэй бичхэн зохиол/]]> http://kula.blog.banjig.net/post.php?post_id=265874 Намрын налгар өдөр Багшийн дээдийн ард хэсэг залуус юу ч юм бэ хийн бөөгнөрөлдөнө. Хааяа ганц нэг хүн явж өнгөрөх боловч хэсэг залуусыг үл тоох агаад залуус ч ямар нэг зүйлийг бүчин зогсоод, хүчтэй дуу авиа үл гаргана.

Энэ бүхнийг Багшийн сургуулийн Монгол хэл бичгийн танхимд багшийн унших лекцийг үл огоорон залуухан бүсгүй бүх л анхаарлаа хандуулан сониучирхан цонхны цаанаас ширтэж суулаа. Энэ залуу бүсгүйг Хонгорзул гэх бөгөөд энэ жил сургуулиа төгсөх оюутан. Бага байхад нь аав болон 2 ах нь автын ослоор өөд болсон боловч ээж нь болох Мядаг хөгшин түүнийг хэнээс дутахааргүй хүний дайтай хүн болгосон ачит эх.

Сүүлийн үед ээж нь юм л бол хэлэх ярих нь ихсэж, учир нь үл олдох зүйл яриад байх болж. Хонгорзул ч нас нь яваад ингэж байгаа байлгүй гэж үл тооно...
[...]]]>
Tue, 22 Sep 2009 17:13:17 +0800 http://kula.blog.banjig.net/post.php?post_id=265874
<![CDATA[Зохиолд нэрээ оруулах БАНЖИГЧИД байна уу?]]> http://kula.blog.banjig.net/post.php?post_id=265566 За нэг жижиг хэмжээний фантастик зохиол бичих санаатай. Зохиолын гол дүрүүдэд нэрээ оруулах сонирхолтой банжигчид байвал нэрээ үлдээгээрэй. Зохиол маань еранхийдөө ФАНТАСТИК чиглэлийн зохиол бөгөөд 10 хэсэгтэй байхаар тооцсон байгаа. Дүрүүдэд:

1. Гол дүрийн баатар - 3 эрэгтэй, 1 эмэгтэй нэр

2. Хар талын гол баатар - 1 эрэгтэй, 1 эмэгтэй...

3. Туслах дүр - 10 эр эм

Хэхэ. Хэдийгээр сайн бичиж чадахгүй ч ямартаа ч нэг жижигхээн зохиол гаргаад авах санаа байна өө. Болно биздээ айн...

]]>
Tue, 22 Sep 2009 11:38:48 +0800 http://kula.blog.banjig.net/post.php?post_id=265566
<![CDATA["Модон чихрийн бригад" /МС ЧИНЗОО/]]> http://kula.blog.banjig.net/post.php?post_id=264628 Модон чихрийн бригадын мандан бадралтын үед Чинзоо атаманы бичиж байсан нэгэн хип хоп дууны үгийг оллоооооо. хахаха... Татаагаад хаячихаж. Муу андуудыгаа санаж байна шүү.

Манай бригадын нэг нь Монголд очоод харлачихсан. Уул нь энд Солонгост ирээд харлачихсан байсан юм. Гэтэл сая зун монголд очоод бас харлачихаж... ккк. Харин Чинзоо маань хүний хань болоод явсан. Юун модон чихэр, юун Кула л болсон доо хөөрхий. Би гэдэг хүн ихээ ганцаардаж байх чинь. Муу андуудтайгаа хуучных шигээ нэг балай авах юмсан. Юунаас ч ичиж зовохгүйгээр, тэр л нэгэн цоглог, хүүхдэрхүү зангаараа дахиад нэг ч гэсэн хамт байхсан...
[...]]]>
Sun, 20 Sep 2009 22:50:29 +0800 http://kula.blog.banjig.net/post.php?post_id=264628
<![CDATA[Kula'S Blog 2 нас хүрлээ...]]> http://kula.blog.banjig.net/post.php?post_id=257075 Өвгөн болтлоо блог чамтайгаа хамт гээд л сүрхий бичлэг хийж байсан нь саяхан. Гэвч би гэдэг хүн сэтгэлийн хөдөлгөөнөөр юмыг шийдэх гээд байдаг сул талтай л даа.  Нэг л өдөр энэ сул талынхаа гайгаар блогоо хааж орхив. Тэгсэн ч бүтэн 2 жил хөдөлмөрөө шингээн байж хийсэн энэ бүхнээсээ татгалзах аргагүй байсан тул буцаагаад л нээж орхив.

Харин сүүлийн хэдэн өдөр завгүй байсан тул бичлэг оруулж ч амжихгүй явсаар муу блогныхоо 2 насны ойн өдрийг мартах шахлаа. Өнөөдөр Лоов атаман л сануулж блогтой хөөн, тэр нь 2 нас хүрж байгаа гэдгээ мэдэв. хэхэ.
[...]]]>
Wed, 09 Sep 2009 20:40:49 +0800 http://kula.blog.banjig.net/post.php?post_id=257075
<![CDATA[Хуучин автобус ҮНЭ ЦОХИЖ авах юм...]]> http://kula.blog.banjig.net/post.php?post_id=249862 Зам тээврийн талаар нэгэнт өмнөх бичлэг дээр нуршсаных нийтийн тээврийн талаар хэдэн үг цухуйлгамаар санагдав. Манай улсад өнгөрөгч онд том оврын автобусны 43 чиглэл байсан бол энэ онд Солонгос улсаас 400 том оврын автобус шинээр нэмж оруулж ирэн энэ тоо 50 д хүрсэн нь саашаалтай. Сайн зүйлийг магтахгүй өнгөрч болохгүй. Гэвч сайны хажуугаар саар гэгэчэр олон зүйл учир дутагдалтай байгаа.

Хувийн хэвшлийнхэн тээврийнхээ үнийг 400-500 гаар тогтоосон энэ үед том оврын автобус 300 гаар үйлчилэн иргэдийн уур бухимдалаас багахан боловч хөнгөлж байгаа. Гэвч нийтийн тээвэр 300 гаар үйлчилсэнээрээ нэг зорчигчоос 18 төгрөгний алдагдал хүлээж байгаа юм. Монголд өдөрт хичнээн зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлдэг билээ гээд тооцохоор асар их алдагдалыг нийтийн тээвэр маань нуруун дээрээ үүрч яваа.

Бараг 10 орчим жилийн турш юмны үнэ 2-3 дахин нэмэгдэж, бензин тосны үнэ 3-4 дахин нэмэгдчихээд байхад 200 төгрөгний тарифаа өөрчилөлгүй үйлчилсээр байсан нь наанаа иргэдэд ашигтай мэт харагдавч үнэн хэрэгтээ эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөөр эцэстээ иргэдийн амьдралд л дараа болж байгаа.
[...]]]>
Sat, 05 Sep 2009 18:28:11 +0800 http://kula.blog.banjig.net/post.php?post_id=249862
<![CDATA[Донслоод л, түгжрээд л байх уу Хотын удирдлагууд аа!!]]> http://kula.blog.banjig.net/post.php?post_id=248647 Аливаа улс орны хөгжлийг зам тээврээс нь хараад л дүгнэчихэж болохоор санагддаг.Тэр ч утгаараа  Монголын зам тээвэр ямар байгаа билээ? Монголын хөгжил ямар байгаа билээ? гээд асуулт тавиад үзэхэд дүйцэж очихтой хэн ч маргахгүй байх. Өдөр бүр түгжрэлд өртөн ажил албаа тасалдуулж байгаа мянга мянган иргэд, унах унаагаа замын чанаргүй, эвдрэлтэй байдлаас болж хорогдуулж, элэгдүүлж байгаа иргэд, Зам ашигласны татвар төлдөг ч зам гэхэд хэцүүхэн зам хэрэглэж байгаа иргэд хичнээн их уур бухимдал, цөхрөл агуулж явдаг гэж санана.

Хүүхдийн зулай мэт нимгэхэн хийгдсэн, чанаргүй, ачаалал даах чадваргүй зам монгол улсын нийт хатуу хучлагат замын 90 орчим хувийг эзэлдэг. Эдгээр замуудын наслах нас та бидний наслах дундаж наслалтаас даруй 10 дахин бага гээд бодохоор 6-8 жилийн дотор бид хичнээн их хөрөнгө зам тээвэрт зарцуулдаг гэж бодно. Зарим уртхан замууд нь хийж дуусаагүй байтал эхнээсээ хууларч цоорч эхэлсэн тохиолдол ч гарсан.
[...]]]>
Wed, 26 Aug 2009 03:23:19 +0800 http://kula.blog.banjig.net/post.php?post_id=248647