Манай хуурай ах ЯГТИЙМЭЭг та бүхэн мэднэ л биздээ. Үнэн юмыг үнэнээр нь биччихдэг. Хааяа жаахан хэтрүүлчихдэг л болохоос... Гэхдээ хүмүүсийн түүнд дургүй байх хамгийн гол хэлбэр нь бичлэгнийх нь хэлбэр хэв маяг гэж боддог юм. Хэн нэгэн түүний гаргасан санааг арай өөрөөр эелдэг хэлбэрээр бичвэл бусдаас нээх онцгойрч харагдаад байхгүй л болов уу.
Энэ бол түүний блог бичих менежментийн арга гэж боддийн. Би түүний хуурай дүү нь болоод удаагүй л дээ. Тэхдээ би хэд хоног ахаасаа үлгэр дууриал авах шаардлага гараад байгаам. Ах шигээ үнэнийг өчинө гэж боджаагаа. Гэм нь ахыгаа бодуул жаахан хэлээ зажилчихдаг гэмтэй. Ах орж ирээд баахан загнах байх даа. Гэхдээ гаагүйээ манай ах чинь цаанаа их уяхан хүн байдышд.
Зарим нэг гарууд ахыг минь үзэл бодлоор нь биш өнгө төрхөөр нь дүгнэх гэж оролддийн, зарим нэг нь бол найз нөхөд хань хамсаатанаа дагаад худлаа намирчихдийн. Харамсалтай нь цөөхөн хэсэг түүнийг дэмжиж ард нь хоцордийн... Энэ хэд хоногт таануус намийг ЯГМӨН гэж дуудаарай. Учир нь мань гар энд нэг зарга үүсгээд бөөн юм болж байгаан.
Тэгээд ЯГмөн гуай чинь Банжигийн нэг дебиль админыг ярих гэсийн. Энд би нэг асуудал дэвшүүлж бичсэн ухаантай. Ер нь бол зарга л даа. Бичлэг мичлэгээ бол нэлээн ёсорхуу бичсийн. Тэгсэн Банжигийн нэг Админ ухаантай гар орж ирсэнээ бичлэгийн гол санааг ойлгоогүй юу яасан шал өөр хажуугын туслах санаа, гол санааг дэмжиж хүч оруулахаар хэрэглэсэн ганц нэг үгэн дээр тогтож хамаг байдаг оюун ухаанаа гээчих бололтой юмаа.
Хариуд нь мань яах гээд байгаагаа, яалгах гээд байгаагаа өчинө биздээ. Яваандаа мань хүн миний заргыг шийдэх чадалгүй гэдгээ харуулсан л даа. Админ нэртэй мануухай бололтойм. Тэс хөндлөн юм шааж орж ирсэнээ Тэмээгээ алдчихлаа гэсэн чинь энэ хавиар ЯМАА үзэгдээгүй гэж солиорох юм. Гол асуудалаа хүчээр тулгаж асуувал ЧИ ИХ ТОМ БОЛЖЭЭ гэж мэдрэлтэнэ.
Сүрдүүлээд байгаамуу яагаад байгаан. Хүн ер нь хэлэлцэж буй асуудалдаа ялагдаад ирэхээр хувь хүн лүү дайрах цор ганц аргыг хэрэглэдэг гэж үнэн байгаам шүү. Хүү мээнь /ах мээнь ч билүү/ сонсжээ. ЭР ӨСӨЖ ЭСГИЙ СУНАДАГ ЮМ.

Одоогоос хар мянга есөн зуун ерөн есөн жил орчимийн үед буюу тодруулбал МЭӨ нтр... хахаха... За тэр маазрах яахав. Эрхэм Банжиг.Нээт д ажилладаг админ болоод ажилтанууд танаа миний хэлэхийг хичээнгүйлэн сонсох аваас нэгмуу үйлчлүүлэгч ухаантай хүн гэдгийг минь мэдэрч өрөвдөж, хайрлаж үйлчилгээндээ анхаарах буй за.
Маргааш warcraft одтой dota өдөр. Өдрийн нар first blood хийхэд мандаж rampage kill хийхэд жаргана. Хол яваар одогсод vanguard нийлүүлж, roshan-ы зүг мөрөө гаргавал зохимжтой. Sange&Yasha нийлүүлбэл сугарах нигууртай тул нийлүүлэхгүй байвал зохистой. Эл өдөр butterfly, lothars edge, phase boots нийлүүлэх, triple kill хийх зэрэг үйлнээ сайн.
Модон чихрийн бригадын мандан бадралтын үед Чинзоо атаманы бичиж байсан нэгэн хип хоп дууны үгийг оллоооооо. хахаха... Татаагаад хаячихаж. Муу андуудыгаа санаж байна шүү.
Зам тээврийн талаар нэгэнт өмнөх бичлэг дээр нуршсаных нийтийн тээврийн талаар хэдэн үг цухуйлгамаар санагдав. Манай улсад өнгөрөгч онд том оврын автобусны 43 чиглэл байсан бол энэ онд Солонгос улсаас 400 том оврын автобус шинээр нэмж оруулж ирэн энэ тоо 50 д хүрсэн нь саашаалтай. Сайн зүйлийг магтахгүй өнгөрч болохгүй. Гэвч сайны хажуугаар саар гэгэчэр олон зүйл учир дутагдалтай байгаа.